• (+976) 8805-3141, 8803-0659
  • info@ebg.mn
  • Site map

Бетон

Манай компани нь Улаанбаатар хот дахь Шангрила, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баян-айраг, Дорноговь аймгийн Мандах сумын Цагаан суврага, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгой зэрэг олон улсын чанартай томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын ажлууд дээр гадаадын мэргэжилтэн нартай мөр зэрэгцэн олон улсын шаардлагын түвшинд ажилаж байна. Бид захиалагч талын хүсэлтийн дагуу шаардлагатай маркийн бетон зуурмагийг захиалсан суултын дагуу үйлдвэрлэн хэрэглэгчддээ нийлүүлэх, бетон зуурмагийн түүхий эд материалд хийгдэх шинжилгээ хийх, орц найрлага тодорхойлох, үйлдвэрлэлийн технологи жигдрүүлэх, БНХАУ-н сайн чанрын бетоны нэмэлт нийлүүлэх, технологийн заавар боловсруулах зэрэгт хамтран ажилна.. Мөн бетон зуурмагийг хаана, ямар зориулалтаар ашиглах, дээж авах, бетон бэхжилтийн явцад хийгдэх арчилгаа чухал учир энэ талын зөвлөгөө өгч хамтран ажиллана. Мөн манай хамт олон нь MNS болон олон улсын стандартын дагуу бетон зуурмагийн гол түүхий эд болох цемент, элс, хайрга, бетоны нэмэлтийн чанар болон зуурмагийнхаа чанарт хяналт тавьж байнгын туршилт, сорилт, шинжилгээг явуулдаг. Ингэснээр манай бүтээгдэхүүн нь төгс чанартай үйлдвэрлэгдэн гарах нөхцөл бүрдэнэ. Мөн өөрийн лаборатори дахь туршилтаас гадна бусад итгэмжлэгдсэн лабораторид бүтээгдэхүүн болон түүхий эдийн шинжилгээг давхар хийлгэж бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулдаг. Энэ нь бетон үйлдвэрлэлийн жигд байдлыг хангаж, бетоны чанарт хэлбэлзэл гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээс гадна эцсийн бүтээгдэхүүний чанарын шаардлагыг бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлдэг юм.